Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор хязгаарлана
7 жил өмнө   952

Сар шинийн баярын өмнөх хоёр долоо хоногийн бямба, ням гарагт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулна.

Орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болдог тул Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ийнхүү арга хэмжээ авч байгаа юм.

Тодруулбал, хоёрдугаар сарын 3, 10-ны бямба гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон ТЭГШ ТООГООР /0,2,4,6,8/ төгссөн, хоёрдугаар сарын 4, 11-ний ням гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон СОНДГОЙ ТООГООР /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юм.

Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.

Дээрх өдрүүдэд төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 1-2 байршилд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм байна.

Амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор хязгаарлана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0