Ирэх сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадам болно.
Энэ үеэр соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын 6-р их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид Хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих бөгөөд Соёлын биет бус өвийн ай савд багтах “Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм.
Уг үзэсгэлэн худалдаа нь Монгол түмний уламжлалт гар урлал, уран бүтээлийн уламжлалт арга барилыг хойч үед өвлүүлэн уламжлуулах, гар урчууд, бизнесийн байгууллагын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гар урчуудыг алдаршуулах, гар урлалын бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилготой.
“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн, худалдаа нь дараах арван төрлөөр болно.
“Нүүдэлчин Монгол” наадмын үеэр зохион байгуулагдах уг үзэсгэлэн, худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон түмэнд дуудлага худалдаагаар худалдаалах боломжийг мөн оролцогчдод олгох юм.
“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй, иргэн аж ахуйн нэгж нь дараах материалыг бүрдүүлэн 2018 оны 07 – р сарын 23 – 31 өдрүүдэд ariunzaya1213@gmail.com цахим шуудангаар ирүүлэх болон Засгийн газрын 2 – р байрны 129 тоот өрөөнд өөрийн биеэр авч ирж бүртгүүлэх юм байна.
Бүрдүүлэх материал:
“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа болно |