Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Өлгийн суманд туслах нэрийдлээр хандивын данс нээж залилан хийх тохиолдол гарч байна
7 жил өмнө   586

Баян-Өлгий аймагт энэ сарын 14-нөөс 16-ны хооронд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас үер бууж 530 гаруй өрхийн 2500 гаруй иргэн гамшигт нэрвэгдсэн. Урьдчилсан тооцоогоор 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд дүгнэсэн юм. Монгол Улсын засгийн газраас тодорхой хэмжээний мөнгөн болон бусад тусламж үзүүлсэн ч хохирлыг бүрэн барагдуулж хүрэхгүй байгаа аж.

Иймээс  аймгийн Засаг даргын тамгын газрынхан  албан ёсны хандивын данс нээж, Монголын нийт иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас гэр оронгүй болсон иргэдэд тусламж үзүүлэхийг хүссэн. Гэвч гамшгийг далимдуулж хувь хүмүүс тухайн аймгийн иргэдэд туслах нэрийдлээр данс нээн, мөнгө залилж байгаа хэрэг гарч байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Ц.ОРГИЛ

 

Өлгийн суманд туслах нэрийдлээр хандивын данс нээж залилан хийх тохиолдол гарч байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0