Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны тэргүүнээр Б.Ганзориг сонгогдлоо
6 жил өмнө   1693

Энэхүү холбоо нь сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн сургалт, ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлж, мэдээллийн редакцийг  улстөрч, бизнесмэн, эсвэл  хэн нэг  мөнгөтэй бүлэглэлээс  хамааралгүй байж, сэтгүүлч, редакцийг хамгаалах, бие даасан, хараат бус мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжийг хангах зорилгоор уг байгууллага байгуулагдсан аж.

Гэхдээ энэ холбоо байгуулагдснаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг байгууллагаас  өрх тусгаарлаад  явчихаж байгаа хэрэг биш юм. Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоог байгуулсан анхдугаар хуралдаанд МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг оролцож, сэтгүүлчдийн төв байгууллагын зүгээс бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн  нь үүний баталгаа юм.

Нийслэлийн сэтгүүлчид ийнхүү нэгдсэн нь  Монголын хүн амын тэн хагас хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотынхоо  хөл хөдөлгөөнт амьдрал, хөгжил, цэцэглэлт, тулгамдаж буй асуудал,аз жаргалтай хотыг жинхэнэ утгаар нь бий болгоход  дуу хоолойгоо нэгтгэж, нийтлэл нэвтрүүлэгээрээ дэмжиж туслах зорилготой юм.  Эх орны нийслэлийн  талаархи мэдээ мэдээлэл бол өргөн утгаараа бүх монголчуудын чих тавин сонсож  сонирхож, ажил амьдралаа нийслэлийн хэм хэмнэлтэй уялдуулан зохицуудах хэрэгцээ шаардлага  байдаг гэдэг утгаараа  Монгол орны өнцөг булан бүрд суугаа  иргэдэд маань нэн хамааралтай  юм.

Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо анхдугаар хурлаараа зохион байгуулалтад орж, дарга тэргүүлэгч,  зөвлөхүүдээ сонголоо.

Шинэ тутам байгуулагдсан энэ холбооны зөвлөхөөр "Өдрийн сонин"-ы албаны дарга Н.Гантулга, Монголчууд сэтгүүлийн эрхлэгч Д.Ган-Очир, Үндэстний тойм сэтгүүлчийн нийтлэлч Г.Сонинбаяр нар ажиллах юм.

Түүнчлэн тус байгуулагын тэргүүнээр Улстөрч хэвлэл мэдээллийн байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Ганзориг, гадаад харилцаа, гишүүнчлэл, нийгмийн асуудал, бодлого төлөвлөлт хариуцсан дөрвөн дэд тэргүүнээр “Шинэ монгол” 101,7 радиогийн ерөнхий редактор Л.Баатархүү, Зөв.мн сайтын эрхлэгч Долгорсүрэн, Монголын үндэсний сайтуудын холбооны дэд Ерөнхийлөгч Н.Амартүвшин, Монголкоммент.мн сайтын Э.Батсайхан нар тус тус сонгогдон ажилдаа орлоо.

Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны тэргүүнээр Б.Ганзориг сонгогдлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0