Өнөөдөр АТГ сар бүрийн 25-нд зохион байгуулдаг тайлан хурлаа хийж олон нийтэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр өчигдөрхөн хорьж саатуулагдсан МИАТ компанийн дэд захирал буюу У.Хүрэлсүхийн туслах асан Б.Энхбаатарт холбогдох хэргийн талаарх зарим зүйлийг тодрууллаа.
АТГ-ын тамгын хэлтсийн дарга З.Баасанням “600 сая төгрөгийн хээл хахуулийн хэрэгт холбогдсон зэрэг мэдээлэл огт байхгүй. Өөрөөр хэлбэл Э-г өмнө нь хийж байсан ажилтай нь холбогдуулан саатуулаагүй. Хянан шалгах, мөрдөн байцаах үйл ажиллагаа бүгд Прокурорын зөвшөөрлийн дагуу явагддаг тул АТГ дур мэдэж байцаадаггүй. Одоогоор хэрэг хянан шалгагдаж байгаа тул ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын ерөнхий газраас зөвшөөрвөл тухайн үед мэдээллийг олон нийтэд хүргэх боломжтой” гэв.
Мөн АТГ-т шалгагдаж байгаа хэргүүд улстөрийн ямар нэгэн зорилго, шалтгаангүй гэдгийг хэлж байна.
А.ЦЭЛМЭН
У.Хүрэлсүхийн туслах асан Э-г өмнө нь хийж байсан ажилтай нь холбогдуулж саатуулаагүй |