Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Борооны улмаас гурван аймгийн 10 сумын цахилгаан тасарчээ
7 жил өмнө   632
Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км/ 07.25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхины улмаас  Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан.
 
Дээрх гэмтлийн улмаас Архангай аймгийн 6, Хөвсгөл аймгийн 3, Завхан аймгийн 1, нийт гурван аймгийн 10 сум цахилгаангүй болоод байна. Мөн 16 гэр усанд автаж нурсан, гэр нь нурсан 24 иргэнийг сумын эмнэлэгт түр байрлуулж, иргэн С /48 настай, эмэгтэй/, Д /80 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал хүндэвтэр эмчилгээ хийлгэж байгаа тухай мэдээллийг 07.25-ны өдрийн 21:30 цагт  Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн.
 
 “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн Архангай аймгийн Жаргалант, Өвөрхангай, Хархорин, Цэцэрлэг салбарын нийт 5 бригадын 40 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр,  аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, нутгийн захиргааны байгууллагын 20 алба хаагч, 4 автомашинтай, нийт 25 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Борооны улмаас гурван аймгийн 10 сумын цахилгаан тасарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0