Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Архангайн сум бүр энэ намар нийт 80,000 тн өвс бэлтгэнэ
7 жил өмнө   637

Аймгийн Засаг дарга энэ сарын 24-нд аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгавар гаргасан байна. Үүнд, 19 сум тус бүр сумынхаа аюулгүй нөөцөд 50 тн өвс, 30 тн гар тэжээл бэлтгэх даалгавар авчээ.  Харин малчдын түвшинд сум тус бүр 3000-5500 тн өвс, 40-90 тн гар тэжээл бэлтгэх юм байна. Тодруулж хэлбэл, сумд энэ намар нийт 80, 000 тн өвс, 1300 тн гар тэжээл бэлтгэнэ гэсэн үг.

Аймгийн нөөцөд 450 тн өвс, 150 тн гар тэжээл бэлтгэх юм. Аймгийн аюулгүй нөөцөд 33 албан газар, байгууллагууд ажиллаж байгаа хүнийхээ тооноос хамааран 500 кг-аас 6600 кг өвсийг бэлтгэж өгөхөөр тооцоолж албан даалгаварт хавсаргажээ.

 

Ц.ОРГИЛ

Архангайн сум бүр энэ намар нийт 80,000 тн өвс бэлтгэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0