Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Нийт 6.4 тонн хог хаягдал, хөл газрын ургамлыг цэвэрлэжээ
7 жил өмнө   614

“Шарилжгүй-Улаанбаатар-3” аяны хүрээнд дүүргийн Нийтлэг Үйлчилгээний газрууд хариуцсан бүсийнхээ хөл газрын ургамлын цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж байна. Тухайлбал, долдугаар сарын 23-ны өдрөөс долдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн 9, 17 дугаар хорооны үерийн усны даланг цэвэрлэжээ.

Хужирбулангийн 28 дугаар хороо өгсөх зам дагуух, Улиастай гүүрнээс Гачууртын эцэс хүртэл, Улиастай шинэ тойргоос Улиастайн шинэ эцэс болон Жанжин клуб орчмын зам дагуу нийт 319.915 м.кв талбайн хөл газрын ургамлыг цэвэрлэсэн байна.

Иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулахын тулд дүүргийн НҮГ-2,3,4 ОНӨААТҮГазрын ажилтнууд нийт 6,4 тонн хог хаягдал, хөл газрын ургамлыг цэвэрлэжээ.

 

Ц.ОРГИЛ

Нийт 6.4 тонн хог хаягдал, хөл газрын ургамлыг цэвэрлэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0