Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Баттөрийн Мөнхзаяа нь 2018 оны долдугаар сарын 19-ний өдөр гурав дахь удаагаа амаржиж хоёр охин, нэг хүү буюу гурван ихэр хүүхэдтэй болжээ. Ийнхүү тус дүүргийн иргэн Арилдийгийн Долгорсүрэн, Баттөрийн Мөнхзаяа нар гурван хүү, хоёр охин буюу таван хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болж байгаа юм байна.
Он гарснаас хойш тус дүүрэгт 12 ихэр хүүхэд мэндэлсэн байна. Хан-Уул дүүрэгт энэ оны зургаан сарын байдлаар 2796 хүүхэд мэндэлж тус дүүрэгт 171650 хүн ажиллаж амьдарч байна гэсэн статистик үзүүлэлт гарчээ.
Ц.ОРГИЛ
Хан-Уул дүүрэгт 3 ихэр хүүхэд мэндэлжээ |