Монгол Улсад 24 жил үйл ажиллагаа явуулж байгаа Турк, Монголын хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг /2018.07.27/ СБД-т байрлах гэрийнх нь үүднээс "Starex" маркийн автомашинтай үл таних этгээдүүд хулгайлсан хэрэг гарсан.
Харин Монгол Улсын зүгээс энэ үйл явдалд яаралтай хариу арга хэмжээ авч, БНТУ-ын иргэн Вейсел Акчайг авч үлдсэн. Түүнийг Эрүүгийн цагдаагийн газраас гарч ирэх үед ярилцлага авах гэсэн сэтгүүлчид үл таних эрэгтэй гар хүрч, нүүрэн тус газарт нь цохиж буй бичлэг цахим хуудсаар цацагдлаа.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тухайн иргэн нь Вейсел Акчайн хувийн бие хамгаалагч аж. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Бид энэ асуудлыг шалгаад эргээд хариу өгнө” гэлээ.
Ц.ОРГИЛ
Б.Баатархүү: Сэтгүүлчийг цохисон асуудлыг шалгана |