Энх тайвны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзварт өнөөдөр /2018.07.31/ 05.30 цагийн орчим ноцтой зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, жолооч согтуугаар авто машин жолоодон яваад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Осол гарсан даруйд иргэд яаралтай түргэн тусламжийн албанд дуудлага өгсөн боловч 30 гаруй минутын дараа ирсэн аж. Осол гарснаас хойш хохирогч 20 орчим минутын дараа амьсгал хураажээ.
Хэргийн газар байсан гэрчүүдийн яриагаар “Түргэн тусламжийнхан цаг алдаж ирлээ, амь насыг нь аврах боломж байсан. Эндээс 700 орчим метрийн зайтай газар Яаралтай түргэн тусламжийн төв байдаг. Энэ ойрхон газар 30 гаруй минут явж ирсэн жолооч эмч хоёр нойрмог байдалтай, дуудлагатай байсан гэх тайлбарыг өгсөн” гэж байв. Одоо дээрх хэргийг Замын цагдаагийн газар шалгаж бөгөөд хэрэг шалгалтын явц явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Ц.ОРГИЛ
Ослын улмаас нэг иргэн амиа алджээ |