Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
АНУ-д сураггүй болсон монгол залууг олжээ
7 жил өмнө   679

АНУ-ын Сиэтл хотын 'Edmond Community' коллеж-д суралцдаг Б гэх Монгол залуу долдугаар сарын 2-ны өдөр  гэрээсээ гараад ор сураггүй алга болсон  талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр /2018.07.30/ орой түүнийг олжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Б-ийн биеийн  байдал хүнд байгаа гэнэ. Түүнийг сураггүй болсны дараа аав нь хайхаар АНУ-руу явсан юм байна. Тэд удахгүй Монголд ирэх аж.

Б нь 23 настай,  2017 онд АНУ-д суралцахаар очжээ. Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан юм байна. Түүнийг сураггүй болсны дараа эрэн хайх ажиллагаанд Сиэтл хотын цагдаагийн газраас гадна тус хотод амьдарч байгаа монголчууд мөн идэвхитэй оролцжээ.

 

 

Ц.ОРГИЛ

АНУ-д сураггүй болсон монгол залууг олжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0