Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Зодуулсан жижүүр эмчийн байдал хүнд байна
7 жил өмнө   937

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт долдугаар сарын 26-ны орой  21.27 цагт  үзүүлэхээр ирсэн хүн жижүүр эмчийг зодож танхайрсан байна. Тодруулбал, жижүүр эмч Эрчимт эмчилгээний тасагт хүнд өвчтэй хүн хэвтүүлчихээд, ЭХО-ны зургийг нь харахаар гарч ирэхэд нь 103-аар ирсэн өнөөх хүн зоджээ. Зодуулсан эмч нь тухайн өдрийн жижүүр эмч байсан бөгөөд түүний уруулыг сэт цохиж, толгой тархи доргин, нуруу нь хөхөрч улайсан байна.

Дээрх бичлэгийг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд эмнэлгийнхээ цахим хуудсанд тавьсан юм. Тус бичлэгээс харахад эмчийг үзлэг хийлгүй удлаа гэх шалтгаанаар нүүр рүү нь цохиж арав гаруй удаа цохиж өшиглөжээ. Жижүүр эмчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд өнөөдрөөс /2018.08.01/ эхлэн амралтаа авч байгаа аж.

Одоогоор энэ хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.

 

Ц.ОРГИЛ

 

Зодуулсан жижүүр эмчийн байдал хүнд байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0