Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Даншиг наадмаар Хүй долоон худаг руу автобус үйлчилнэ
7 жил өмнө   805

Хүй долоон худагт наймдугаар сарын 4-5-ны амралтын өдрүүдэд Даншиг наадам-Хүрээ цамын ёслолын арга хэмжээ болно. Энэ үеэр нийтийн тээврийн автобус Хүй долоо худаг руу үйлчлэх юм байна.

Тодруулбал, наймдугаар сарын 04-ний өдрийн өглөө 09:00 цагаас эхлэн Таван шарын автобусны буудлаас Хүй долоон худаг чиглэлд 20-30 минутын зайтай автобуснууд явах бол 05-ны өдөр 08:00-цагаас эхлэн тус тус явна. Харин 21:18 минутад сүүлийн автобус Хүй долоон худгаас Таван шар чиглэлд явах аж. Зорчих тасалбарын хувьд том хүн 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих ба мөнгөө бэлнээр төлж явна.

 

Ц.ОРГИЛ

Даншиг наадмаар Хүй долоон худаг руу автобус үйлчилнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [66.181.188.83] 7 жил өмнө
    хүй 7 худагруу хэдэн цагаас, хаанаас унаа явдаг юм бэ?