Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“Чингис хаан” нисэх онгоцны буудлаас үл мэдэгдэх бодис илэрчээ
7 жил өмнө   1474

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын ачаа тээш хадгалалтын хэсгийн заалнаас үл мэдэгдэх нунтаг цагаан бодис илэрчээ. Үүний улмаас олон хүнд амьсгал нь боогдох, ханиалгах шинж тэмдэг илэрсэн байна. Тус ачаа БНТУ-аас ирсэн байх бөгөөд дуудлага мэдээлэл өчигдөр 16:35 цагийн үед Онцгой байдлын албанд иржээ.

Мэдээллийн дагуу Онцгой байдал, Үндэсний аюулгүй байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын хамтарсан баг нисэх буудлын ачаа тээш хадгалалтын хэсгийн зааланд очиж,  уг ачаа нь  Монгол, Оросын хамтарсан “Мон-маг” ХХК-ийн барилгын зориулалтаар оруулж ирсэн UN1325 кодтой, 40х60 хэмжээтэй цаасан хайрцагт савласан бодис болохыг тогтоож, битүүмжлэн ҮАБ-ын агуулахад аваачсан байна.

 

 

Ц.ОРГИЛ

 

“Чингис хаан” нисэх онгоцны буудлаас үл мэдэгдэх бодис илэрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0