Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн 15 дугаар гудамжинд өчигдөр иргэн М-ийн байшин шатсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 алба хаагч, хоёр автомашинтайгаар 7,6 км зам туулан 12:48 цагт очиж, 14 минут ажиллаж галыг унтраасан байна. Уг шатаж буй байшинд иргэн 40 настай эрэгтэй О согтуу, угаартсан, бугуйны судсаа зүссэн байдалтай байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Ц.ОРГИЛ
Шатаж буй байшинд согтуу, судсаа зүссэн хүн угаартсан байдалтай байжээ |