Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хараа хяналтгүй, гар дээрээс наймаа эрхэлдэг хүүхдүүдийг илрүүлэн эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ
7 жил өмнө   598

Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 2018 оны  долдугаар сарын 30-ны өдөр ээлжит хараа хяналтгүй, гар дээрээс худалдаа хийж буй хөдөлмөр эрхлэгч хүүхэд илрүүлэх ажлыг зохион байгууллаа. Илрүүлэлтээр Туул голын эрэг, орц хонгил, нийтийн хоолны газар, шөнийн цэнгээний газруудаар хяналт шалгалтыг  08:00-24:00 цаг хүртэл хийсэн байна.

Хяналт шалгалтаар хараа хяналтгүй  тав, гар дээрээс худалдаа хийж, хөдөлмөр эрхэлж буй  зургаан хүүхдийг илрүүлэн эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Мөн голын эрэг, ойр орчмоор явж буй 41 хүүхэд,  насанд хүрэгч есөн хүнд голын усны үер аюулын талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн аж.

 

Ц.ОРГИЛ

Хараа хяналтгүй, гар дээрээс наймаа эрхэлдэг хүүхдүүдийг илрүүлэн эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0