Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Туул голоос 20-30 орчим насны эмэгтэйн цогцос олджээ
7 жил өмнө   605

Нийслэлийн онцгой байдлын газарт иргэнээс ирсэн мэдээллийн дагуу ажиллаж Туул голоос 20-30 насны эмэгтэй хүний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

"Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн автобусны эцсийн буудлын хойд талд “Туул” голын усанд хүн живсэн байна" гэсэн дуудлагыг долоодугаар 31-ний өдрийн 18:29 цагт хүлээн авчээ.  Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 13 км зам туулан 19:08 цагт очиж,15 минут ажиллаж, хаяг, нэр нь тодорхойгүй 20-30 орчим настай, эмэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаарОБЕГ-аас мэдээллээ.

Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ Өлгий сумын Ж/10 настай, эрэгтэй/, А/13 настай, эмэгтэй/ нар “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 06.25-наас 07.09-ний өдрүүд, 07.21-нээс 07.23-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон.

Өчигдөр 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэх хүсэлт гаргасан тул  аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 9 хүн, 1 автомашинтай, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 10:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Бугат сумын Бугат багийн “Бугын голын Есөн салааны-Эх” гэдэг газраас Хасбаатарын хөшөө хүртэл “Ховд” голын усаар нийт 7 км-т, 3 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон байна.

 

 

Ц.ОРГИЛ

Туул голоос 20-30 орчим насны эмэгтэйн цогцос олджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0