Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 50 мянга гаруй хүүхдийг бүртгээд байна
7 жил өмнө   552

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёр настай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдийн бүртгэлийг хоёр дахь жилдээ цахимаар бүртгэж эхэлсэн. Иргэд хүүхдээ  “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлж байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл энэ сарын 20-нд эхэлж, 30-ныг хүртэл явагдах юм байна.

Цэцэрлэгийн цахим бүртгэл олдугаар сарын 25-ны 09.00 цагт эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 23-ны 00.00 цагт дуусах юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн боловсролын газраас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд мэдээлэл хийлээ. Энэ жилийн хувьд Сургуулийн өмнөх насны 146 мянга гаруй хүүхэд байгаа. Түүнээс 114 мянган хүүхдийг бүртгэх юм. Өнөөдрийн байдлаар 50 мянга гаруй хүүхдийг бүртгээд байгаа юм байна.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд 146295 сургуулийн өмнөх насны боловсролд хамрагдах насны хүүхдүүд байсан. Үүнээс 113521 хүүхэд буюу 77.6 хувийг цэцэрлэгт хамруулсан байна. Нийслэлд төрийн өмчийн 227 цэцэрлэг, төрийн бус өмчийн 434 цэцэрлэг нийтдээ 661 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн өмчийн цэцэрлэгт нийт хүүхдийн 74 хувь нь төрийн бус цэцэрлэгт нийт хүүхдийн 26 хувь нь тус тус сурч хүмүүжиж байна. Одоо цэцэрлэгийн бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагын зорилго ач холбогдол нь нэгдүгээрт нийслэлийн хэмжээнд бүх төрийн өмчийн цэцэрлэгүүдэд элсэлттэй холбоотой дугаарлалт үүсгэхгүй, цэцэрлэгийн бүртгэлийг гэрээсээ хийх боломж бүрдэж байгаа. Хоёрдугаарт цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл ил тод, нээлттэй болж байгаа. Гуравдугаарт цэцэрлэг бүрд ажлын хэсэг байгуулагдаад элсэлт зохион байгуулагдан хүндрэлтэй ажил болдог байсан нь эрс буурсан” гэлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн шинэ хичээлийн жилийн бүртгэл наймдугаар сарын 20-нд эхэлж, 30-ныг хүртэл явагдахаар болжээ. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар төрийн болон хувийн 241 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 50 сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

 

Ц.ОРГИЛ

 

Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 50 мянга гаруй хүүхдийг бүртгээд байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0