Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг буулгаж байна
7 жил өмнө   620

Зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгаж эхэллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн Газрын харилцааны алба болон дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг албадан буулгаж байна.

Дүүргийн өнгө үзэмж, иргэдийн зорчих ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ШУТИС-ийн КТМС-ийн автобусны буудал, Дарь-Эхийн автобусны зогсоол, Сансарын үйлчилгээний төв болон Сансарын ШТС-ын автобусны буудал, Хүч бөөний төвийн хойд талын таксины зогсоол дээр зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг буулгаж байгаа аж.

 

 

Ц.ОРГИЛ

Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг буулгаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0