“Хамтдаа инээмсэглэе” хөтөлбөр энэ сарын 03-08-ны өдрүүдэд хүүхдийн “Жавхлант” зусланд болно. Тодруулбал, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, “Ээлтэй ертөнц” ТББ, “Жавхлант” зуслан хамтран хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулах сэргээн засах зорилготой "Хамтдаа инээмсэглэе" хөтөлбөрийг зохион байгуулахаар болжээ.
Уг хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмшсэн сайн дурын ажилтнууд оролцох юм. Мөн Герман улсын мэргэжилтэн ирж хүүхэд багачуудад зориулсан сургалт, сэргээн засах үйл ажиллагааг зохиох аж.
Ц.ОРГИЛ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургалт зохион байгуулна |