Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Фэйсбүүк ашиглан залилан хийвэл 3-12 жилийн ял онооно
7 жил өмнө   887

Техник технологи хөгжсөн хорин нэгдүгээр зуунд хүн бүр цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч болсон. Энэ нь сайн тал олонтой ч сүүлийн үед техник технологи, кибер ертөнцийн хурдацтай хөгжлийг дагаад хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн мөнгө залилж иргэдийг хохироох гэмт үйлдэл газар авч байна.

Тодруулбал, сүүлийн үед фэйсбүүк болон цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч мэхлэх аргаар мөнгө залилах үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа юм байна. Тиймээс иргэд маань сонор сэрэмжтэй байж, дараах зүйлсийг дадал болгохыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулжээ.

1.Фэйсбүүк болон бусад цахим сүлжээнд ашигладаг хаягийн нууц үгийг утасны дугаар болон төрсөн он, сар, өдөр, амархан нэрээр хадгалахгүй байх.

2.Нууц үгийг 7 хоног бүр өөрчилж, нууцлал алдагдахаас сэргийлэх.

3.Танд имэйл хаяг болон нууц код нэхсэн /сонжоо, зурхай, бусдын анхаарал татах бичлэг г.м/ холбоос ирсэн тохиолдолд түүнд нэвтрэхгүй байх.

4.Таны найз болон танилаас мөнгө, бусад зүйл гуйсан хүсэлт ирсэн тохиолдолд тухайн хүнтэй заавал биечлэн уулзах, үнэн эсэхийг нягтлан шалгасаны дараа шийдвэрлэж байх.

Мөн фэйсбүүк болон цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч мэхлэх аргаар мөнгө залилах  үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл /залилах/-ээр зүйлчлэх бөгөөд 3-12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэдгийг анхааруулж байна.

 

Ц.ОРГИЛ

 

Фэйсбүүк ашиглан залилан хийвэл 3-12 жилийн ял онооно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0