Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“Зүүн бүсийн хурд” уралдааны үеэр есөн хүүхэд мориноосоо унажээ
7 жил өмнө   612

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийн тайх төрийн ёслол үйлдэх хуваарь батлах тухай зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу Төрийн их тахилгат Алтан дарь овооны 105 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2018 хурдан морины уралдаан Сүхбаатар аймгийн Дарьганга суманд өнгөрөгч долоодугаар сарын 27-29-ны өдрүүдэд боллоо.

Баяр наадмын үеэр Цагдаагийн байгууллагаас Цагдаагийн ерөнхий газрын даргын  тушаалын дагуу “Цагдаагийн түр хүрээ” байгуулж хүрээний даргаар Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, дэд даргаар Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, ерөнхий зохицуулагчаар тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Баярсайхан нар томилогдон ажилласан юм.

Хамгаалалт зохицуулалтад цагдаагийн байгууллагын 200 гаруй алба хаагч гүйцэтгэлээ. Цагдаагийн байгууллагаас хамгаалалт зохицуулалтыг үр дүнтэй зохион байгуулсны дүнд ноцтой гэмт хэрэг зөрчилгүй тайван наадсан бөгөөд баяр наадмын үеэр иргэд байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй хоёр, зөрчлийн шинжтэй гурван гомдол мэдээллийг хүлээн авч шуурхай шалгаж шийдвэрлэн ажиллав. Баяр наадмын үеэр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дарьганга сумын төв болон өндөрлөг газруудад хяналтын камеруудыг байршуулан тогтмол хяналт тавьсан нь үр дүнтэй байлаа.

Мөн баяр наадмын үеэр есөн хүүхэд мориноос унасныг яаралтай түргэн тусламжийн багийн эмч нараар үзлэг хийлгэж, тэмдэглэл хөтлөн эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн бөгөөд тэднээс эмнэлэгт хүргэгдсэн болон гэмтэж бэртсэн хүүхэд байхгүй байна. Алтан дарь овооны тахилга, “Зүүн бүсийн хурд-2018” хурдан морины уралдааныг үзэхээр 30 мянга гаруй хүн 6500 орчим тээврийн хэрэгсэлтэйгээр иржээ. Энэ үеэр “Мотоциклийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай” Дарьганга сумын Засаг даргын захирамжийг гаргуулж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллажээ.

 

Ц.ОРГИЛ

“Зүүн бүсийн хурд” уралдааны үеэр есөн хүүхэд мориноосоо унажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0