Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Даншиг наадмын үеэр төөрсөн хоёр хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ
7 жил өмнө   547

Хүй долоон худагт зохиогсон “Даншиг наадам-Хүрээ цам” арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагын 1200 гаруй алба хаагчид наадамчин олны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэв журмын явган, автомашинтай, нохойт, морьт эргүүлүүд ажиллажээ.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Хүй долоон худгийн радио узель ашиглан наадамчин олонд 30 минут тутам 2-3 удаагийн давтамжтайгаар сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж, бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлж эцэг, эхийн утасны дугаартай бугуйвчийг тарааж 2 хүүхэд төөрснийг эцэг, эх асран хамгаалагчид нь цагдаагийн байгууллагын ажилчид хүлээлгэн өгчээ.

 

Ц.ОРГИЛ

Даншиг наадмын үеэр төөрсөн хоёр хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0