Говь-Алтай /МОНЦАМЭ/ Сүүлийн өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орж байгаа билээ. Долдугаар сарын 31, наймдугаар сарын 1-ний өдөр орсон ширүүн аадар борооны улмаас тус аймгийн Дэлгэр сумыг дайран өнгөрдөг А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай авто зам дагуу 12 хэсэгт эвдрэл гарч, хот хоорондын тээврийн үйлчилгээнд хүндрэл үүсгэсэн юм.
Тэгвэл тус автозамын эвдрэл гэмтлийг арилгахаар Говь-Алтай аймгийн авто зам засвар арчилгааны “АЗЗА” ТӨХК ажиллаж байна.
Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учир тус чиглэлд зорчиж буй жолооч нарыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг “АЗЗА” ТӨХК-иас зөвлөлөө.
Үерт эвдэрсэн хот хоорондын авто замыг засварлаж байна |