Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Мотоциклоор мал хариулж яваад үерт осолджээ
7 жил өмнө   595

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн Хар тээг гэдэг газар  өчигдөр /2018.08.05/  05:00-06:00 цагийн хооронд усархаг бороо оржээ. Усархаг борооны улмаас үер бууж, мотоциклоор мал хариулж байсан тус багийн харьяат 19 настай эрэгтэй М, арван настай  эмэгтэй С нар урссан байна.  Тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид арван настай охиныг аварч чаджээ. Харин 19 настай эрэгтэйн цогцсыг  осолдсон газраас 200 м зайтай  газраас 13:37 цагт олсон байна. Цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

 

Ц.ОРГИЛ

Мотоциклоор мал хариулж яваад үерт осолджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0