Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг дэвсгэр “Хүрэмт” гэх газар “Өгөөмөр” сувилалд амарч байсан иргэн алга болжээ. Тодруулбал, тус зусланд амарч байсан Арвайхээр сумын харъяат иргэн болох 80 настай эмэгтэй өчигдөр орой 17:00 цагийн үед сураггүй алга болсон байна.
Алга болсон тухай дуудлагыг дээрх сувиллын газраас өчигдөр оройн 22:15 цагт өгсөн ажээ. Дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, нэг автомашин, Өгөөмөр сувиллын газрын арван хүн, таван автомашин, нийт 15 хүн, зургаан автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй юм байна.
Ц.ОРГИЛ
Сувилалд амарч байсан 80 настай иргэн сураггүй алга болжээ |