Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Төрийн өмчийн 5 цэцэрлэг шинээр ашиглалтад ороод байна
7 жил өмнө   600

Цэцэрлэгийн бүртгэл үргэлжилж байна. Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 661 цэцэрлэгт 113521 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдсан байна. Энэ нь нийт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 77.6 хувь юм. 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн болон төрийн бус өмчийн нийт 672 цэцэрлэгт 114252 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа аж.

Өмнөх хичээлийн жилд зөвхөн хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж байсан бол энэ жилээс эхлэн 2-5 насны бүх хүүхэд бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулах юм байна. Цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг дуустал үргэлжлэх аж. Өнөөдрийн байдлаар цахимаар 59891 хүүхэд бүргүүлсэн байна.

Энэ жил төрийн өмчийн 18 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс тав нь бүрэн ашиглалтад орсон тав нь хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад орох аж. Үлдсэн найм нь энэ ондоо багтаж ашиглалтад орох юм байна. Мөн Улаанбаатар хотод 18 шинэ сургууль, 27 сургуулийн өргөтгөл, нийт 45 сургуулийн барилга энэ онд баригдаж эхлэх юм байна.

 

Ц.ОРГИЛ

Төрийн өмчийн 5 цэцэрлэг шинээр ашиглалтад ороод байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0