Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Нийт 17 аймгийн 130 сум тарваган тахлын голомттой байна
7 жил өмнө   596

Он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэн гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлд гэхэд найман настай хүү тарваганы түүхий давсаг залгисны улмаас тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн ч, тахлын халдварын шинж илрээгүй аж.

Холбогдох мэргэжлийн албаныхан 17 аймгийн 130 гаруй сум тарваган тахлын байгалийн голомттой гэдгийг аялж зугаалж яваа иргэдэд анхааруулж байна. Иймд нийслэл рүү орж ирэх зорчигч хөдөлгөөнд тавих хяналт шалгалтыг 24 цагаар хийж байгаа аж.

Тарваган тахлын эсрэг вакцинжуулалтыг орон даяар өрнүүлж, 90 гаруй хувьтай үргэлжилж байна.  Сүүлийн үед хууль бус ангийн мах нууж нийслэлд оруулж ирэх, улмаар бусдад зарах худалдах, өөрсдөө хорхог боодог хийж идэх тохиолдол гарсаар байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж буй юм.

 

Ц.ОРГИЛ

Нийт 17 аймгийн 130 сум тарваган тахлын голомттой байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0