Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Сар шинийн баярыг угтаж “Нийтийн-Эргүүл” арга хэмжээг өнөөдөр /2018.02.12/ 05.00 цагаас эхлүүллээ.
Уг арга хэмжээний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон олон нийтийн цагдаагийн ажилтан, хэв журмын урамшилт эргүүлүүд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, үйлдэгдэж болзошгүй 286 чиглэлд 1744 алба хаагч ажиллаж байна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР
“НИЙТИЙН-ЭРГҮҮЛ” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ |
|