Нийслэлд бага насны хоёр хүүхэд гэртээ байхдаа шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, өчигдөр орой 17:00 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид иржээ.
Дуудлагын дагуу долоон алба хаагч, хоёр автомашинтай, 9 км зам туулан очиж, галыг 10 минут ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь гал түймэрт тус гэрт амьдардаг дөрвөн настай охин болон гурван настай хүү өртөж амиа алджээ. Хүүхдүүдийн цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Эл галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагаа хийж эхэлжээ.
Ц.ОРГИЛ
Бага насны хоёр хүүхэд шатаж амиа алджээ |