Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУГТ Б.Гангаамааг хүлээн авч уулзаж, баяр хүргэв
7 жил өмнө   583

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУГТ, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамааг өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Энэ үеэр Ц.Цогзолмаа сайд уулын төдийгүй бүх спортыг бодлогын төвшинд дэмжихээ мэдэгдсэн байна. Б.Гангаамаа дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт К2 уул ордог учраас авирахад хүнд байсан ч амжилттай дуусгаж, уулын оргилд Монголынхоо далбааг мандуулсанд баяртай байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр дэлхийн ноён оргил Эверестийн дараа орох К2 ууланд  амжилттай авирч, наймдугаар сарйн 04-нд эх орондоо ирээд байгаа билээ. Б.Гангаамаа өнгөрсөн сарын 21-нд К2 ууланд 31 уулчны хамт авирсан бөгөөд энэ нь тус ууланд авирсан хамгийн олон хүнтэй баг юм байна. Пакистан улсын цагаар 08.30, Монголынхоо 10.30 цагт К2 уулын оргилд гарчээ.  1954 оноос хойш 60 гаруй жилийн хугацаанд К2 ууланд 336 хүн оргилд гарчээ.

 

Ц.ОРГИЛ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУГТ Б.Гангаамааг хүлээн авч уулзаж, баяр хүргэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0