Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
М.Мөнхшүр: У гэх хүүхэд барилгаас унаж нас барсан нь тогтоогдож, шалгалтын ажил үргэлжилж байна
7 жил өмнө   1108

“Хурд” группийн барьж байсан барилга дээрээс 17 настай хүүхэд нас барсан мэдээллийн талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Өчигдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр 19:30 цагийн орчимд цагдаагийн байгууллагын 102 утсанд Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байсан барилга дотор хүн нас барлаа гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн.

Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай, 17 настай эрэгтэй У гэх хүүхэд барилгын ажил хөдөлмөр эрхэлж  явахдаа дээрээс нь эд зүйл унаж нас барсан байдал тогтоогдоод, шалгалтын ажил үргэлжилж байна. Үүнд цагдаагийн байгууллагаас амь нас нь хохирсон гэдэг асуудлаас гадна тухайн барилгын компанид насанд хүрээгүй хүүхдийг ажил хөдөлмөр эрхлүүлсэн гэдэг асуудлаар шалгалтын ажил үргэлжилнэ” гэв.

 

Ц.ОРГИЛ

 

М.Мөнхшүр: У гэх хүүхэд барилгаас унаж нас барсан нь тогтоогдож, шалгалтын ажил үргэлжилж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0