“Хот хоорондын тээвэр эрхлэгчид”-ийн холбооноос 50 орчим аж ахуй нэгжийн 1500 гаруй жолооч нарыг төлөөлөн үнэ тарифыг нэмэгдүүлэх албан шаардлагыг энэ сарын 7-ны өдөр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т хүргүүлсэн байна.
Тус шаардлага нь хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оролгүй арван жил болсон ч, бинзен, түлшний үнэ энэ хугацаанд 2,5-3 дахин нэмэгдсэнтэй холбоотой аж. Ингэхдээ суудал ашиглалт 50 хувьдаа ч хүрэлгүй, алдагдалтай ажиллаж байгаа талаар дурдсан байна. Тэдний гаргасан тооцоогоор жишиг тарифаар нэг хүн.км-т дундажаар 53-63 төгрөг буюу чиглэлээсээ хамаарч 1000-8000 хүртэлх төгрөг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж.
Энэхүү шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна хэмээн тус албан шаардлагад 40 гаруй аж ахуй нэгжийн төлөөллүүдийн гарын үсгийг хавсаргажээ.
Ц.ОРГИЛ
Хот хоорондын зорчигч тээврийн компаниуд үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлэхийг шаарджээ |