Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Г.Бахытгүл давж заалдахаа мэдэгдэв
7 жил өмнө   547

Өнгөрсөн лхагва гаригт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох шүүх хурал болж, Д.Муратад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан билээ. Түүнийг иргэн Г.Бахытгүлийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүсэн ч нотлох баримт хангалтгүй гэж үзэн, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.

Иргэн Г.Бахытгүл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдэв. Тэрбээр “2017 оны арваннэгдүгээр сарын 24-нд Д.Мурат нь намайг Эрүүгийн цагдаагийн дөрөвдүгээрт хэлтэст нэр төрд халдсан гэх үндэслэлээр өгч байсан.

Миний бие түүний эсрэг гомдол гаргаснаар жилийн турш энэ хэрэг шалгагдсан. Хангалттай нотлох баримттай байгаа Эрүүгийн хуулийн 11 зүйлийн 11.6.1-д заалтаар яллагдагчаар татагдсан Д.Муратын хэргийг илт шударга бусаар шийдлээ. Миний бие холбогдох шатны шүүхэд давж заалдана” хэмээв.

 

Ц.ОРГИЛ

Г.Бахытгүл давж заалдахаа мэдэгдэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0