Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хууль сахиулахын их сургууль харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуультай болжээ
7 жил өмнө   655

Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн сургалтын орчин, анги танхим, лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүний нөөц боломжид тулгуурласан харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль шинээр байгуулагдаж, 2018-2019 оны хичээлийн жилд анхны элсэлтээ авахад бэлэн болжээ.

Их сургуулийн харьяа ахлах сургууль нь эх хэл, үндэсний өв, ёс заншил, уламжлал  соёлоо эрхэмлэдэг, хууль эрх зүйн мэдлэгтэй, сурах арга барилтай, хамтран ажиллах чадвартай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилготой.

Түүнчлэн тус сургуульд суралцагчид ахлах ангийн заавал болон сонгон суралцах хичээлээс гадна “Төр эрх зүйн үндэс”, “Монгол бахархал”, “Сэтгэлгээний соёл”, “Англи хэл”, “Орос хэл” зэрэг хичээлийг заана.

Мөн бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангахад чиглэсэн “Цэрэгжилтийн биеийн тамир”, “Цэргийн хэргийн үндэс”, “Бие хамгаалах бэлтгэл”, “Гамшгаас хамгаалах бэлтгэл” зэрэг хичээлийг хичээлээс гадуурх сургалтаар судлах юм.

Чөлөөт цагаараа спортын болон олон улсын хэмжээний мастер, түүнээс дээш зэрэгтэй мэргэжлийн багш нарын удирдлаган дор таеквонда, кудо, холимог тулаан зэрэг бие хамгаалах урлаг, самбо, жудо, чөлөөт зэрэг бөхийн төрлөөр үнэ төлбөргүй хичээлэх боломжтой аж.

 

Ц.ОРГИЛ

Хууль сахиулахын их сургууль харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуультай болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0