Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Шүхрийн спортын улсын аваргууд тодорлоо
7 жил өмнө   584

Шүхрийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд болж өндөрлөлөө.

Тэмцээний хувийн цэгт онох дасгалд гуравдугаар байрт: Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч В.Тэлмэн, хоёрдугаар байрт тус бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч М.Бэлгүтэй, нэгдүгээр байрт мөн тус бригадын шүхэрчин аврагч, шүхрийн спортын мастер О.Батзолбоо нар шалгарчээ.

Харин багийн дүнгээр гуравдугаар байрт: ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын гуравдугаар баг, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 084-р ангийн баг, нэгдүгээр байрт Үндэсний аврах бригадын нэгдүгээр баг шалгарч, 2018 оны шүхрийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар тодорлоо.

 

Ц.ОРГИЛ

Шүхрийн спортын улсын аваргууд тодорлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0