Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвөөс хойш 10 км-т орших Далайн зах багийн “Товог-Уул” гэдэг газарт тус сумын харьяат иргэн Б-гийн 13 настай охин М наймдугаар сарын 7-ны 08.00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар наймдугаар сарын 08-ны өдрийн 11.27 цагт хүлээн авч, долоон алба хаагч, аймгийн цагдаагийн 7 алба хаагч, орон нутгийн 59 иргэн, нийт 73 хүн, 3 автомашин, 24 мотоцикль, 21 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Наймдугаар сарын 09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн “Товог” уулын орчмоор 10 км тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:05 цагт түр зогсоосон хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Ц.ОРГИЛ
Мал хариулж явсан 13 настай охин сураггүй алга болжээ |