Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд 41 настай иргэн М машиндаа засвар хийж байгаад дарагдсан тухай дуудлагыг наймдугаар сарын 09-ний 13:04 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт өгчээ.
Аврах ангийн долоон алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр 10 км зам туулан 13:23 цагт очиход иргэн М ”Соната-2″ загварын автомашинд засвар хийж байгаад дарагдаж нас барсан байжээ. Цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Машиндаа засвар хийж байгаад дарагдаж, нас баржээ |