Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Малын удам зүйн үнэлгээний нэгдсэн цахим хуудсыг ажиллуулж байна
7 жил өмнө   986

Улсын хэмжээнд 8.3 сая малыг дахин давтагдахгүй хувийн дугаар бүхий ээмгээр ээмэглүүлж эхэлжээ. Энэ хүрээнд 2.8 сая малын мэдээллийг үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгээд байна.

Малын удам зүйн үнэлгээний нэгдсэн систем, muz.gov.mn хаяг бүхий цахим хуудсыг ажиллуулж буй юм. Цаашид нэгдсэн санг хөгжүүлж, ялган тэмдэглэх хэрэгслийн ашиглалтыг сайжруулан, удам зүйн үнэлгээний программыг орон нутагт хүлээлгэн өгч, төвийн бүсийн үхэр сүргийг ялган тэмдэглэж, нэгдсэн санд бүртгэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.

Дашрамд дуулгахад, манай улс баталгаажсан үүлдэр, омгийн цөм сүргийн 3.1 сая толгой малтай байдаг аж. Үүнээс Сэлэнгэ аймагт “Орхон” үүлдрийн нарийвтар ноост, “Хангай” үүлдрийн нарийн ноост, “Ерөө” үүлдрийн мах-ноосны нарийвтар ноост, Өвөрхангай аймагт “Баянгол” омгийн мах-өөхний бүдүүн ноост, Төв аймагт “Жаргалант” үржлийн хэсгийн нарийвтар ноост, “Алтанбулаг” үүлдрийн хэсгийн мах-өөх бүдүүвтэр ноост, Өнжүүл үржлийн хэсгийн ноосны чиглэлийн мал үржүүлдэг байна.

 

Ц.ОРГИЛ

Малын удам зүйн үнэлгээний нэгдсэн цахим хуудсыг ажиллуулж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0