Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Усанд живж, амиа алдсан иргэдийн 90 хувь нь архидан согтуурсан байдаг
7 жил өмнө   752

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо их хэмжээгээр орж удаа дараа үер усны гамшиг тохиолдож байгаа тул Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, гол, нуурын орчимд тоглуулахгүй байх;

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх;

Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх;

Голын гуу жалга, үерийн ус бууж болзошгүй орчимд гэр, майхан зэргийг барихгүй байх;

Хүүхдийг ганцааранг нь малд удаан хугацаанд явуулахгүй байх;

Орон нутгийн замууд үерийн улмаас эвдрэл гэмтэл ихэсэж байгааг анхаарч хөдөлгөөний хурдыг тохируулж зорчихыг сэрэмжлүүлж байна.

Усанд живж, амиа алдсан иргэдийн 90 хувь нь архидан согтуурсан үедээ голын усанд орж амиа алддаг нь судалгаагаар тогтоогджээ.

 

Ц.ОРГИЛ

Усанд живж, амиа алдсан иргэдийн 90 хувь нь архидан согтуурсан байдаг
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0