Хоёрдугаар сарын 7-ны өдөр хуралдсан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгохоор шийдвэрлэсэн билээ.
Энэ дагуу шинийн 1-3-нд буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд өглөөний 08:0-22:30 цагийн хооронд хот дотор болон хот орчмын 88 чиглэлд 694 их болон дунд багтаамжийн автобус, троллейбус, угсраа автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Мөн хотын ойролцоох дүүргүүд болох Налайх, Биокомбинат зэрэг чиглэлд ч дээрх өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Цагаан сараар замын түгжрэл, ачаалал эрс нэмэгддэг хотын захын хорооллын чиглэлд үйлчлэх автобусны тоог нэмэхээр зохицуулжээ.
Баярын өдрүүдэд автобус үнэ төлбөргүй болсноор нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо 20-25 хувиар өснө. Энэ нь сар шинийн баярын өдрүүдэд замын ачааллыг бууруулах давуу талтай гэж хотын захиргаа үзжээ.
ШИНИЙН 1-3-НД ХОТЫН БҮХ ЧИГЛЭЛД АВТОБУСААР ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛНЭ |
|