Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Мал хариулж яваад сураггүй болсон охин олдоогүй байна
7 жил өмнө   1195

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог-Уул гэдэг газар энэ сарын 7-нд 13 настай охин малаа хариулж яваад сураггүй болсон. Тухайн өдрийн өглөө охин малаа туугаад гарсан ч орой гэртээ ирээгүй учраас гэрийнхэн нь өөрсдийн хүрээлэлд хайсан ч олоогүй байдаг. Ингээд тухайн өдрийн маргааш нь буюу энэ сарын 8-ны өдрийн 11.00 цагийн үед аймгийнхаа онцгой байдлын албанаас тусламж хүссэн. Онцгой байдлын алба хаагчид наймдугаар сарын 9-ний өдрийн 08:00 цагаас эхлэн Товог-Уулын орчмоор арван км тойрогт эрлийн ажиллагааг үргэлжлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:05 цагт эрлийг түр хугацаагаар зогсоосон юм. Тэгвэл өнөөдөр /2018.08.13/ 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд Замын Үүдэд хичээлдээ явахаар гэрээсээ гарсан найман настай Д.Сэржмядаг охин өнөөг хүртэл олдоогүй байгаа юм.

 

Ц.ОРГИЛ

Мал хариулж яваад сураггүй болсон охин олдоогүй байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0