УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл хэвлэлүүдээр бичигдэж буй юм. УБТЗ-ын хэвлэлийн албанаас энэ талаар тодруулахад "Д.Жигжиднямаа дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй, ташаа мэдээлэл тараад байна. Одоогийн байдлаар сэргээн босголтын ажлыг удирдаж, төмөр замын хөдөлгөөнийг хэвийн болгоход анхааран ажиллаж байна” гэсэн мэдээлэл өгөв. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гүйцэтгэх удирдлагыг сонгохдоо хувь нийлүүлэгчтэй зөвшилцөх замаар Засгийн газраас холбогдох шийдвэр гаргадаг билээ.
Ц.ОРГИЛ
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй |