Бүгд Найрамдах Доминикан Улсаас Италийн Миланыг зорин ниссэн онгоц Испанийн Саньтяго-де-Компостела (Испаний Галисия хот) хотод зорчигчийн биеийн байдал тавгүйрхсэний улмаас яаралтай газардсан талаар "РИА Новости" агентлаг мэдээлсэн байна.
Шалтгаан нь зорчигч эмэгтэй Европт хориотой бодис болох, олон ууттай кокаин хил нэвтрүүлэхээр залгисан байжээ. “Efe” агентлагийн мэдээлж буйгаар, 23 настай зорчигч эмэгтэй 15 граммаар савласан 15 жижиг уут, нийт нэг килограмм орчим мансууруулах бодис залгисан байсан аж.
Эмэгтэйг эмнэлэгт хэвтүүлж, хагалгаа хийсэн бөгөөд эдүгээ түүнээс цагдаа нар байцаалт авч буй юм байна. Blue Panorama онгоц удалгүй хүрэх газартаа хүрчээ.
Ц.ОРГИЛ
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ |