Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хууль бусаар баавгайн савар тээвэрлэсэн иргэнд ял оноолоо
7 жил өмнө   1217

Иргэд ашиг олох зорилгоор хууль бусаар нэн ховордсон ан амьтан агнах, тэдний эд эрхтэнг хил давуулан худалдах зэрэг тохиолдол гарсаар байна. Тэгвэл хууль бусаар хүрэн баавгайн саврыг их хэмжээгээр тээвэрлэж, бусдад худалдах гэж байсан этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж дуусаад шүүхийн байгууллагаас хэргийг шийдвэрлэжээ.

Тодруулбал, хууль бусаар хүрэн баавгайн савар тээвэрлэсэн иргэн И-г Баянзүрх дүүргийн шүүхээс 13 сая төгрөгийн төлбөр, хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Тиймээс нэн ховор, ховор амьтан ургамлын зүйл худалдах, худалдан авах, тээвэрлэхээс болгоомжилно уу.

 

 

Ц.ОРГИЛ

Хууль бусаар баавгайн савар тээвэрлэсэн иргэнд ял оноолоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0