Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо
7 жил өмнө   537

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо. Энэхүү агентлагийг байгуулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх санаачилж  байжээ. Улмаар УИХ-аар шийдүүлж байсан бол өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар орон тоо бүтцийг нь баталсан байна. Энэ агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хариуцах бөгөөд 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм.

ҮСХ-ны мэдээнээс үзвэл 103 мянга 630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.Тэдний 42 хувь нь ядуу амьдардаг. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнгүй өрхийн 18 хувь нь ядуу амьдарч байгаатай харьцуулвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргаа 2.5 дахин хүнд байгаа аж.

 

 

Ц.ОРГИЛ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0