Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Дорноговь аймгийн гамшигт өртсөн иргэдэд 50 сая төгрөг олгожээ
7 жил өмнө   561

Энэ сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд хүчтэй аадар бороо орсны улмаас тус сумын айл өрхүүд үерт автсан. Үер усны аюултай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар болон бусад байгууллагууд хамтран ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр болон маргааш аадар бороо орох мэдээлэл гаргасан тул иргэдэд мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх ажлыг хийж буй ажээ.

Харин Дорноговь аймгийн ЗДТГ-с гамшигт өртсөн иргэдэд туслах аян зарлаж, уг аянд цугларсан 50 сая төгрөгийг иргэдэд гардуулжээ. Мөн тус аймгийн  нутгийн зөвлөлөөс үерт өртсөн 10 өрхөд давхар бүрээстэй, таван ханатай, тавилгатай гэр гардуулсан байна.

 

Ц.ОРГИЛ

Дорноговь аймгийн гамшигт өртсөн иргэдэд 50 сая төгрөг олгожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0