Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд нисдэг камер, дроныг ашиглаж байна.
Тодруулбал, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг Даланзадгад, Цогтцэций сумдад зургаан ширхэг дрон ашиглан эргүүл хийж байгаа аж.
Тус ажлыг Ханбогд, Гурвантэс сум дундын цагдаагийн хэлтэс, болон гэрээт цагдаагийн тасгууд хамтран гүйцэтгэж, шалгалт хийж байна. Мөн Өвөрхангай аймгийн цагдаагийн хэсгүүд дроноор эргүүл хийж байгаа аж.
Ц.ОРГИЛ
Өмнөговь аймгийн цагдаагийн газар агаарын эргүүл хийж байна |