ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн ням гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн. Түүний хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авсан ч сайдын томилгоог заавал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байж томилж, чөлөөлдөг. Энэ дагуу заавал чуулганы нэгдсэн хуралдаанаар чөлөөлөх юм.
Харин түүнийг чөлөөлөгдвөл ЗТХ-ийн сайдаар хэн томилогдох вэ гэсэн асуудал олны анхаарлыг ихэд татаж байгаа. Хэдийгээр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын нэр яригдаж байсан ч С.Бямбацогт, Д.Амарбаясгалан нар нэр дэвшихгүйгээ илэрхийлээд байгаа билээ.
Тэгвэл ЗТХ-ийн сайдын томилгооны талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Сайдын томилгоог МАН-ын Удирдах зөвлөл, бүлгийн хуралдаанаар шийднэ. Чуулганы үеэр Удирдах зөвлөлийг хуралдуулаад шийднэ. Давхар дээлтэй байх уу, дан дээлтэй байх уу гэдэг нь тэр үед шийдэгдэнэ" гэсэн юм.
Ц.ОРГИЛ
ЗТХ-ийн сайдыг томилгоог МАН-ын УЗ, бүлгийн хуралдаанаар шийднэ |